Thursday, December 24, 2009

Олон улсын аялал жуулчлалын түүхэн замнал

Аялал жуулчлалын түүхийг эрдэмтэн, судлаачид маш олон янзаар хуваан авч тайлбарласан байдаг. Аялал жуулчлалын түүхэн хөгжлийн ангиллуудаас үзэхэд тэр судлаачид ямар орны иргэн бэ? Гэдгээс шалтгаалан өөрийн орны болон тивийн аялал жуулчлалын хөгжлийн үндэс болгон хуваасан байдаг учраас хоорондоо ихээхэн ялгаатай байдаг. Хөгжлийн зөв ангилал нь хүний хөгжлийн түүхэн үетэй харьцуулан хийсэн ангилал гэж үздэг. Энэ ангилалд жуулчлалын түүхийг 4-н том үе болгон хуваасан байдаг.

1. Нүүдэлчдийн үе. Хүний хөгжлийн эхэн үе болох нүүдлийн соёл иргэншлийн үед хүний амьдралын гол хэлбэр нь хоол хүнс байгаль цаг уурын тааламжтай бүс нутгийг эрэлхийлэн нүүдэллэн амьдрах байсан. Тэд олон мянган жилийн турш нүүдэллэн амьдрахдаа тус тусын өвөрмөц соёл иргэншлийг хадгалан үлдсэн бөгөөд Монгол орны хувьд авч үзвэл манай орон өнөөг хүртэл нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн цөөхөн орны нэг бөгөөд энэ манай оронд ирж буй жуулчдын сонирхолын гол цөм болдог.

2. Шинэ газар нутаг эзэмших Европ, дундад болон төв азийг хамарсан II-XV зуунд үргэлжилсэн шинэ газар нутаг эзэмших үе. Энэ үед өөрийн газраа тэлэх байлдан дагуулах, хүн суурьшаагүй шинэ газар нутгийг нээх зорилгоор олон мянгаараа аялж үүний үр дүнд тухайн орны соёл, шашин түгэн дэлгэрч, улс хоорондын харилцааны урлагийг хөгжүүлжээ. Энэ үед буюу 700-аад жилийн тэртээ анхны багц аялал, буудал, хоол бусад үйлчилгээ үүссэн гэж үздэг. Монгол улс энэ үед томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

3. Цагаачлалын үе XVII зууны үеэс эхэлсэн хүн төрөлхтөний гарсан хамгийн том, холын зайн аяллын үе сая сая хүмүүс өөрийн орон гэрээ орхиж амьдралаа эрэхээр цагаачилсан. Энэ үед анхны холын зайн нийтийн тээвэр тур агентлагууд үүсэн бий болжээ. Европын орнуудаас шинээр нээгдсэн тивүүд Америк, Австрали руу, европ, хятадаас зүүн өмнөд ази руу, европ төв африкаас өмнөд африк руу хүмүүс маш олноороо цагаачилж ирсэн.

4. Орчин үеийн аялал жуулчлалын үе Орчин үеийн аялал жуулчлалын үе 1940 оноос эх үндэс нь тавигдаж 1945 биеллээ олсон гэдэг. Энэ үеэс аялал жуулчлалтай холбоотой худалдааны болон үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд олноор байгуулагдаж аяллын төрлүүд хөгжиж эхэлжээ. Дэлхийн аялал жуулчлалыг ингэж ангилсан нь бусад ангилуудаас арай практикт дөхөмтэй гэж үздэг.

No comments:

Post a Comment