Засгийн газрын 2000 оны
96 дугаар тогтоолын хавсралт
ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАГЧДАД СУРГАЛТЫН
ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ, БУЦАЛТГVЙ ТУСЛАМЖ ОЛГОХ,
ЭРГЭН ТӨЛVVЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг vндэслэл
1. Боловсролын хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн оюутан, магистрант, докторант, Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр гадаадад суралцагчид / цаашид “суралцагчид”гэнэ/ сургалтын төлбөрийн зээл буцалтгvй тусламж олгох эргэж төлvvлэхэд энэхvv журмыг мөрдөнө.
Энэхvv журам нь Засгийн газрын гэрээ хэлэлцээрээр гадаад улсад суралцуулагч талын зардлаар 6 сар хvртэл хугацаагаар мэргэшvvлэх сураглтанд суралцагчдад нэгэн адил хамаарна.
2. Боловсролын болон санхvvгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран сургалтын төлбөрийн зээл болон буцалтгvй тусламжаар суралцах суралцагчдийн тоог жил бvрийн 5 дугаар сард мэргэжил тус бvрээр нь батлан гарагана.
3. Дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кридет цаг байна. Нэг кридет цаг нь улирлын туршид нэг туршид нэг долоо хоногт танхимд нэг цагаар орох лекц буюу 2 цагаар орох семинар, дадлага эсвэл 3 цагаар орох лабораторын ажлын нийт цагтай тэнцvv тоон утгаар хэмжигдэнэ.
4. Их сургууль, коллеж нь суралцагчдын кредит цагийн өртгийг vндэслэн тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, 6 дугаар сард нийтэд зарлана.
5. Суралцагчдын улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход голч дvнг ашиглана. Голч дvн нь дээрх хугацаанд vзсэн хичээлд авсан тоон дvнгийн кредит цагаар жигнэгдсэн дундаж байна.
6. Сургалтын төлбөрийн хөрөнгийг төвлөрvvлэн бvрддvлэх, зээлийн картыг баталгаажуулах, сургалтын зээл олгох, буцаан төлvvлэх, буцалтгvй тусламж өгөх, шаардлагатай бол шvvхэд нэхэмжлэл гаргах, санхvvгийн тайлан гаргах vvргийг “Сургалтын төрийн сан” хариуцна.
Хоёр. Их сургууль, коллежид сургалтын төлбөрийн зээл, буцалтгvй тусламж, шагналаар суралцуулах тухай
7. Их сургууль, коллежид зохих журмын дагуу шинээр элсэн суралцагч болон амжилттай суралцаж байгаа суралцагчдад дор дурдсан өнхцөлөөр сургалтын төлбөрийн зээл, буцалтгvй тусламж, шагнал олгоно.
А/ Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл:
- Vндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх, оюуны болон хөдөлмөрийн чадвараа бvрэн алдсан тахир дутуу гишvvдтэй өрх, эцэг, эх нь хоёулаа нөдөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч
- Vндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур орлоготой өрхийн хагас өнчин суралцагч
- Их сургууль, коллежийг бакалаврын боловсролоор 3.5-аас дээш голч дvнтэй төгссөн, магистрантур, докторантурт суралцагч
- Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад оронд суралцагч
Б/ Сургалтын төлбөр тэтгэлгийн буцалтгvй тусламж:
- бvтэн өнчин, асран хамгаалагчгvй, нэн ядуу өрхийн тахир дутуу суралцагч,
В/ Сургалтын төлбөрийн шагнал:
- олон улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, олон улсын дээд зэрэглэлийн уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн суралцагчид
- ерөнхий боловсролын сургуулийг төгсөх жилдээ тус улсын хэмжээнд зохтогддог олимпиадад эхний 3 байр эзэлсэн суралцагч,
- их сургууль, коллежид дараалсан 4 улиралд голч дvнгээрээ 3,8 буюу тvvнээс дээш амжилт vзvvлсэн, суралцах хугацаандаа зохих кр?дит цагийг бvрэн биелvvлсэн суралцагч,
Гурав. Сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээ байгуулах, талуудын хvлээх vvрэг, хариуцлага
8. Тухайн хичээлийн жилд суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, тусламж олгох асуудлыг хяналтын тоонд багтаан шийдвэрлэж байх vvрэг бvхий 5-аас доошгvй хvнтэй комиссыг их сургууль, коллежийн захирлын тушаалаар байгуулж ажиллуулна. Уг коммис нь сургалтын алба, нягтлан бодогч, оюутны байгууллага, эцэг эхийн төлөөллөөс бvрдэнэ.
Коммисоос гарсан шийдвэрийг vндэслэн сургалтын алба энэнхvv журмын дагуу сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээг Сургалтын төрийн сан, суралцагчтай байгуулж, уг гэрээг сунгах буюу цуцлах ажлыг зохион байгуулна.
9. Гэрээг их сургууль, коллежид сургалтын төлбөрийн зээл, буцалтгvй тусламжаар суралцагч /эсвэл тvvний итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Сургалтын төрийн сан, сургалтын албаны хооронд гурвалсан хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчилнэ.
10. Төрийн захиргааны ба vйлчилгээний байгууллага /цаашид “захиалагч” гэнэ/ -ын захиалгаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад оронд суралцагч болон тус улсын их сургууль, коллежийн, магистрантур, докторантурт суралцагч нь тэдгээрийн суралцуулагч байгууллага “Сургалтын төрийн сан”-тай гурвалсан хэлбэрээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчилнэ.
11. “сургалтын төрийн сан” нь хичээлийн жилийн улирал тутамд суралцагчийн сурлагын талаар сургуулиас ирvvлсэн тодорхойлолт болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан голч дvнг vндэслэн зээл, тусламжийн гэрээг сунгаж баталгаажуулна.
12. Их сургууль, коллежийн нягтлан бодогч суралцагчийн авсан зээл, тусламжийг зээлийн гэрээ, картанд бичилт хийн тухайн хичээлийн жилийн улирал бvрийн эцэст “Сургалтын төрийн сан”-тай тооцо нийлж гурвалсан гэрээний сунгалт болон төгсөгчдийн төлбөрийн хаалт хийнэ.
13. Тус улсын их сургууль, коллежид сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээгээр суралцагч Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр гадаадад шилжин суралцах vед тvvний “Сураглтын төрийн сан”-д төлөгдөх сургалтын төлбөрийг зээлээр vргэлжлvvлэн олгож болно.
14. “Сургалтын төрийн сан”, сургууль, суралцагчийн хооронд байгуулах гэрээнд сургалтын төлбөрийн зээл, тусламж олгох, эргэж төлvvлэх талаар гэрээлэгч талуудын хvлээх vvрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана.
15. “Сургалтын төрийн сан”, захиалагч, суралцагчийн хоорнд байгуулах гэрээнд тухайн суралцагчийн суралцах хугацаа, тvvний ажлын байр болон сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлvvлэх талаар талуудын хvлээх vvрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана.
16. Сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээний загварыг Боловсролын болон санхvvгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
Дөрөв. Сургалтын төлбөрийн зээл, тусламж авахад
суралцагчийн бvрдvvлэх материал
17. Сургалтын төлбөрийн зээл болон буцалтгvй тусламж авахдаа суралцагч дараах материалыг бvрдvvлнэ:
а/ их сургууль, коллежид элссэнийг нотлох элсэлтийн төв комиссоос олгосон томилолт, магистрантур, докторантурт суралцуулах тухай сургуулийн шийдвэр, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр гадаадын их сургуульд суралцуулах тухай Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр
б/ сургалтын төлбөрийн зээл, тусламж хvссэн болон тvvнийг буцааж төлөх тухай нотолсон суралцагч эсхvл тvvний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гараар бичсэн өргөдөл
в/ иргэний vнэмлэхийн хуулбар
г/ энэхvv журмын 7-гийн “б”-д заасан суралцагчийн хувьд эцэг, эх, асран хамгаалагч нь нас барсан тухай гэрчилгээний хуулбар
д/ зээлийн төлбөрийн хөрөнгийн баталгааны нотариатын гэрчилгээ
е/ Vндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх болох тухай /Улаанбаатао хотоос суралцагчийн хувьд харьяалах хорооны дарга, дvvргийн Засаг даргын Тамгын газрын, орон нутгаас суралцагчийн хувьд сумын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт/
ж/ энэ журмын 7-гийн “а”-д засан суралцагчийн өрхийн гишvvдийн хөдөлмөрийн чадвараа бvрэн алдсан, тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр
з/ энэ журмын 7-гийн “б”-д заасан суралцагчийн тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр
и/ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай нотариатын гэрчилгээний хуулбар