Wednesday, March 24, 2010

Тавантолгойн ажлын хэсгийнхэн японы төлөөлөгчидтэй уулзав


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн одоо төрд байгаа лицензийг хэвээр нь хадгалан, хөрөнгө оруулагчидтай зөвхөн олборлолтынхоо хэмжээгээр төлбөрөө төлөх, оператор компани маягаар ажиллуулах чиглэл өгсөн. Мөн ордын ашиглалтын талаар ирэх хаврын чуулганд танилцуулах хугацаатай үүрэг өгсөн. Иймээс өмнө тус ордод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа илэрхийлж, тендерийн эхний шалгаруулалтад тэнцсэн 11 консорциумын төлөөлөгчидтэй энэ гуравдугаар сарын эхнээс уулзаж, Засгийн газрын чиглэлийг танилцуулж байгаа талаар мэдээлсэн. Тавантолгойн орд газрын ашиглалтыг түргэвчлүүлэх яамд, агентлагийн хамтарсан ажлын хэсгийнхэнтэй Японы “Сожиц” болон “Сумимото”-гийн хамтарсан консорциумын төлөөлөгчид өчигдөр уулзсан байна. Ерөнхийдөө бараг бүх оролцогчид ийнхүү ажлын хэсгийнхэнтэй уулзаад дуусч байгаа гэж эх сурвалж хэллээ. Одоогоор тэдэнд зөвхөн Засгийн газрын барьж байгаа чиглэлийг л танилцуулж байгаа. Харин оролцогчид ямар нэгэн байр суурь илэрхийлж, тендерт оролцох сонирхлоо илэрхийлээгүй байгаа гэнэ.

“Оюутолгой” ХХК-д тусгай зөвшөөрөл олгов


Эрчим хүчний зохицуулах газраас "Эрчим хүчний барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-д өнөөдөр олгож батламж гардууллаа. Тус компани

24 МВт-ын хүчин чадалтай дизель цахилгаан станц, түүний цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөг барихаар тусгай зөвшөөрөл хүссэн юм байна. Тусгай зөвшөөрлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар олгож байгаа ажээ. Уурхайг 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээнд холбогдох хүртэл 24 МВт-ын хүчин чадалтай дизель цахилгаан станц нь уурхайн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр хангах юм байна. Храин уурхайг 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээнд холбосны дараа дизель цахилгаан станцыг бэлтгэл тэжээлийн үүсгүүрийн зорилгоор ашиглах ажээ.

Оюутолгойн гэрээг цуцлуулахаар шүүхэд ханджээ


“Оюутолгой олз уу, гарз уу” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэрээ Засгийн газрыг шүүхэд өгнө хэмээн өгүүлж байсан Үндэсний шинэ намынхан хэлсэндээ хүрчээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын хувьд төдийгүй иргэдэд эдийн засгийн онц хохиролтой, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн учир хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзэж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус намынхан Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголиа инк” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох үндэслэлээ таван зүйлээр тайлбарлаж байгаа юм. Уг шаардалагад “Гэрээний Засгийн газартай гэрээлэгч талд хэд хэдэн хуулийн этгээд оролцож байгаа нь гэрээний үүрэг, хариуцлагыг бүрхэгдүүлж, улмаар Монголын талын эрх ашигт хохирол учруулахаар байна. Мөн санхүүгийн эх үүсвэр хамтран хайх үүрэг хүлээсэн “Айвенхоу Майнз Монголиа” Инк ХХК-г хөрөнгө оруулагч байдлаар тусгасан нь хууль зүйн болоод, эдийн засгийн чадамж бүхий бус этгээдтэй байгуулсан хэрэгжих үндэслэл багатай гэрээ болжээ. Түүнчлэн гэрээний 1.8 дахь заалт Улсын Их Хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна” гэжээ. Мөн гуравдугаар зүйлд “Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ны хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан тухай төвийн хэвлэл мэдээлэл, телевиз, радиогоор мэдээлсэн. Энэ өдрөөс хойш гэрээнд олон тооны засвар оржээ. Үүнээс үзэхэд талуудын энэхүү үйлдэл нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Улсын Их хурал, ард түмнийг хууран мэхэлсэн үйл ажиллагаа болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 –т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох дүр үзүүлэн хийсэн гэрээ болжээ гэж Үндэсний шинэ намаас үзсэн байна.

“Chinalco” компани Монголын “Оюу Толгой” төсөлд оролцохыг сонирхож байна


Хятадын төрийн хөрөнгө оруулалттай “Chinalco” компаний ерөнхийлөгч Xiong Weiping компанийхаа үйл ажиллагааг улам тэлж, “Rio Tinto” компанид хувь эзэмшиж байгаа бөгөөд цаашид хувиа нэмэгдүүлж, хамтран ажиллахыг сонирхож байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.



“Chianlco” компани зэс, ховор метал, нүүрсний салбарт хүч түрэн орсон бөгөөд сүүлийн нэг жилийн дотор дэлхийн зах зээл дээр шургуу ажиллаж байгаа. 2008 оны хоёрдугаар сард “Rio Tinto” компаний хувьцааг худалдан авч, дэлхийн зах зээл дээр гарч ирсэн ба “Rio Tinto” өрсөлдөгч “BHP Billiton” компанитай нэгдэх гэж байсан төлөвлөгөөг зогсоосон. Харин өнгөрсөн жил 19.5 тэрбум ам.доллараар “Rio Tinto” компаний хувьцааг авч хувиа нэмэгдүүлэх гэж оролдсон ч “Rio Tinto” “BHP”–тэй гэрээ байгуулахыг илүүд үзсэн. “Chinalco” компани одоогоор “Rio Tinto” компаний хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байгаа хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцааг зарах бодолгүй байгаагаа мэдэгдсэн. “Chinalco” компани эрчим хүч хэмнэлтийн салбарт ажиллахынхаа хамтаар гол анхаарлаа байгалийн нөөц баялаг ихтэй бүсүүд болон томоохон хэрэглээний зах зээлүүд рүү хандуулж байгаа аж. Одоо байгаа бизнесийн чиглэлүүд дээрээ нэмж нүүрсний бизнес нэмж байгаагаа мөн хэлсэн. “Chinalco” одоогийн байдлаар олон тооны томоохон түншүүдтэй яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд түүний дотор “Rio Tinto”-гийн түнш “Ivanhoe Mines” компаний Монголд хэрэгжүүлж байгаа Оюу Толгой зэс, алтны төсөлд хамтран ажиллахыг сонирхож байгаа гэнэ.
Ноён Xiong “Chinalco” бол Хятадын хамгийн том төмөрлөгийн компани бөгөөд Хятад улс Монголтой газарзүйн хувьд хөрш зэргэлдээ оршдог тул “Chinalco” шиг том компани уг төсөлд оролцох нь төслийн үр ашгийг нэмэгдүүлэх болно” гэж хэлсэн байна.

ФИФА ирэх дөрвөн жилд 3.9 тэрбумын ашиг олно хэмээн тооцоолжээ


Бразилийн харилцаа холбооны Ой компани 2014 оны ДАШТ-ий спонсор болсон байна. Энэ нь түүхэнд анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразилийн компани ивээн тэтгэж байгаа хэрэг болсон аж. 2014 оны ДАШТ Бразил улсад зохион байгуулагдахтай холбогдуулан тус улсын хамгийн том утасны компани ивээн тэтгэгч болох хүсэлтээ тавьж, ФИФА түүнийг нь энэ даваа гаригт баталжээ. Мөн энэ үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбоо ирэх дөрвөн жилийн орлогоо урьдчилан гаргасан байна. Тус байгууллагын тооцоогоор 2011-2014 оны хооронд ФИФА нийт 3.8 тэрбум ам.долларын орлого олох бөгөөд үүнээс томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах зардалд 1.39 тэрбумыг нь зарцуулах аж.

“Ювентус” Буффоныг зарна


Италийн Сери А лигийн “Ювентус” клуб шилдэг хаалагч Жанлужи Буффоныг зарахаар шийджээ. Италийн шигшээ багийн хаалгач, арвин туршлагатай Буффоны төлөө “Манчестер Сити”, “Бавария Мюнхен” нар дор хаяж 32 сая евро санал болгоно гэдэгт клубын удирдлага итгэж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт “Ювентус” Премьер лигийн “Фулхэм”-д хожигдсоноор Европын лигийн шөвгийн 16-гаас мултарсан бөгөөд Сери А лигт ч тааруухан амжилт гаргаж, хүснэгтийн зургадугаарт бичигдээд байгаа юм. Харин өдгөө клубын захирал Италийн шигшээ багийн хамт дэлхийн аваргын цом хүртэж байсан 21 настай “архаг” хаалгачийг зарах нь мөнгө олж, багаа сайжруулах хамгийн зөв шийдвэр хэмээн үзжээ. Буффон 2013 оныг дуустал “Ювентус”-т хүчин зүтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд жилийн дундаж цалин нь таван сая фунтээр үнэлэгдэх дэлхийн хамгийн өндөр цалинтай хаалгач юм. Түүний менежерийн хэлснээр Буффон өөрөө Туринээс явах талаар бодоогүй байсан гэнэ.

“Ювентус”-ын тухайд ирэх улиралд Рафа Бенитез, Фабио Капелло нарын хэн нэгнийг багийнхаа дасгалжуулагчаар томилох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд зуны арилжаа, наймааны цонх нээгдмэгц Сеск Фабрегас, Жампаоло Паццини нарыг эгнээндээ элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Уран гулгалтын ДАШТ-ий хосын төрөлд ялагчид тодорлоо


Италийн Турин хотноо зохиогдож буй Олон улсын уран гулгалтын холбооны 100 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 28-ныг дуустал Турин хотын “Палавела” мөсөн талбайд үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 53 улсын 208 уран гулгагч өрсөлдөж байгаа ба хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон хосын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болж, хосын төрөлд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. 23-нд болсон хосын богино үзүүлбэрт 75.28 оноо авч, тэргүүлсэн олимпийн аварга Хятадын Цинь Пан, Жянь Тун нар өчигдрийн чөлөөт үзүүлбэрт 136.11 оноо авч, дахин түрүүлснээр нийт 211.39 оноогоор дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Германы хос болох Алёна Савченко, Робин Шольковий нар 204.74 оноогоор хүртсэн бол ОХУ-ын Юүко Кавагути, Александр Смирнов нар 203.79 оноогоор хүрэл медалийн эзэд болсон юм.

Мөн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Ванкуверийн олимпийн хүрэл медальт Японы Дайсүкэ Такахаши 89.30 оноогоор хамгийн өндөр амжилт гаргасан бол Канадын Патрик Чан 87.80, Францын Брайн Юберт 87.70 оноогоор удаалсан байна.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болж, аваргууд тодрохоос гадна мөсний бүжгийн тэмцээн болох юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

Жүдогийн “босс” Мариус Визэр хувийн онгоцоороо Монголд иржээ


IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр өглөө Монголд ирсэн билээ. Өмнө нь хэд хэдэн удаа манай улсад зочлоод амжсан жүдогийн “босс” энэ удаа ирэх долдугаар сард Монголд зохион байгуулах ”Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаас гадна өнгөрсөн жил Азид анх удаа зохион явуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад тусгайлан баяр хүргэхээр зорин ирсэн гэнэ.

Тамирчдын ур чадвар, холбооны үйл ажиллагаа гээд олон шалтгаанаар Олон улсын жүдо бөхийн холбооны анхааралд хүчтэй нөлөөлж байгаа Монголын жүдочидтой уулзахаар ирэхдээ ноён Мариус хувийн онгоцоор “Чингис хаан” онгоцны буудалд газардсан байна. Тэрбээр өнөөдөр холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай үдийн зоог барих бол маргааш шигшээ багийн жүдочидтой уулзаж, манай тамирчдын бэлтгэлд оролцон, хөлсөө гаргахыг хүсчээ.

“Челси” 5:0-ээр “Портсмут”-ыг бут ниргэлээ


“МанЮ”-гаас дөрвөн оноогоор хоцорч, Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдээд байсан Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Портсмут”-ыг талбай дээр нь бут ниргэлээ. Дидье Дрогба, Флоран Малуда нар дубль хийж, дээр нь Фрэнк Лампард өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар “Цэнхрүүд” 5:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, дасгалжуулагч Карло Анчелоттигийн дарамтыг бага ч боловч хөнгөлжээ.

Тооны харьцааг нээсэн Дрогбагийн гоол 32 дахь минутад орсон бөгөөд Английн шигшээ багийн хаалгач Дэвид Жеймсийн алдааны улмаас Дрогба хоосон хаалга руу бөмбөг оруулсан байна. Тоглолтын хоёрдугаар хагас дөнгөж эхэлсний дараахан Малуда Лампардын дамжуулалтаар эхнийхээ гоолыг оруулсан бөгөөд арван минутын дараа дахин гоолдсоноор талбайн зочид 3:0 харьцаатай хошуучилж эхэлжээ. Удалгүй Дрогба дубль хийж, Лампард тоглолтын эцсийн гоолыг оруулснаар тоглолт 5:0 харьцаатай өндөрлөсөн байна. Ийнхүү “Портсмут”-ын талбайгаас гурван оноо авснаар “Челси” 68 оноотой болж, “МанЮ”-гаас ердөө ганцхан онооны зөрүүтэй, хоёрдугаарт бичигдээд байгаа юм.
Мөн энэ үеэр “Манчестер Сити” улирлын тоглолтууд эхэлснээс хойш анх удаагаа талбай дээрээ ялагдал хүлээж, “Эвертон”-д 2:0 харьцаатай хожигджээ. Түүнчлэн “Вилла парк” цэнгэлдэхэд болсон “Астон Вилла”, “Сандерлэнд” нарын тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол “Блэкберн” 2:1-ээр “Бирминхэм Сити”-г буулган авсан байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Астон Вилла” 1:1 “Сандерлэнд”
“Блэкберн” 2:1 “Бирминхэм”
“Ман Сити” 0:2 “Эвертон”
“Портсмут” 0:5 “Челси”

“Барса” Ла лигийг тэргүүлж эхэллээ

http://fc.barcelona.com/var/fc_barcelona/storage/images/media/images/fc_barcelona_uefa_celebration/5413-1-eng-GB/fc_barcelona_uefa_celebration.jpgӨнгөрсөн шөнө болсон Испанийн Примера лигийн 28 дахь тойргийн тоглолтод “Барселона” 2:0 харьцаатай “Осасуна”-г хожсоноор Ла лигийн хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. Лигийн хоёр тоглолтод дараалан хет-трик хийсэн Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси анхаарлын төвд байсан боловч Златан Ибрахимович тоглолтын 73 дахь минутад гоолдож, тооны харьцааг нээжээ. Улмаар тоглолт өндөрлөхийн өмнөхөн залуу тоглогч Боян Кркич тооны харьцааг 2:0 болгосноор тоглолт өндөрлөсөн байна. Хожлын гурван оноогоо авснаар “Барса” 71 оноотой болж, Ла лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн боловч тэдний мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид” энэ үдэш “Хетафе”-г хожвол лигийн топ байрт бичигдэх учиртай юм.
Мөн өнгөрсөн шөнийн тоглолтод “Валенсия” Дэвид Виллагийн гоолын ачаар “Малага”-г 1:0-ээр хожиж, гуравдугаар байраа баталгаажуулсан бол “Мальорка”, “Расинг Сантандер” нар гоолгүй тэнцэж, оноо хуваажээ. Түүнчлэн “Вильяреал” “Тенерифе”-гийн талбайд 2:2 харьцаатай тэнцэж, эвийн гэрээ байгуулсан бол “Альмерия” 1:0-ээр “Реал Зарагоза”-г буулган авсан байна. Мөн “Реал Вальядолид” Эспаньол” нарын тоглолт 0:0 харьцаатай өндөрлөжээ.

Уран гулгалтын ДАШТ-ий хосын төрөлд ялагчид тодорлоо

  1. http://resource.news.mn/sport/photo/2010/3/4a93fa4886d83385/76460934f3eda2b3big.jpg Италийн Турин хотноо зохиогдож буй Олон улсын уран гулгалтын холбооны 100 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 28-ныг дуустал Турин хотын “Палавела” мөсөн талбайд үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 53 улсын 208 уран гулгагч өрсөлдөж байгаа ба хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон хосын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болж, хосын төрөлд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. 23-нд болсон хосын богино үзүүлбэрт 75.28 оноо авч, тэргүүлсэн олимпийн аварга Хятадын Цинь Пан, Жянь Тун нар өчигдрийн чөлөөт үзүүлбэрт 136.11 оноо авч, дахин түрүүлснээр нийт 211.39 оноогоор дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Германы хос болох Алёна Савченко, Робин Шольковий нар 204.74 оноогоор хүртсэн бол ОХУ-ын Юүко Кавагути, Александр Смирнов нар 203.79 оноогоор хүрэл медалийн эзэд болсон юм.
  2. Мөн өчигдөр болсон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Ванкуверийн олимпийн хүрэл медальт Японы Дайсүкэ Такахаши 89.30 оноогоор хамгийн өндөр амжилт гаргасан бол Канадын Патрик Чан 87.80, Францын Брайн Юберт 87.70 оноогоор удаалсан байна.
  3. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болж, аваргууд тодрохоос гадна мөсний бүжгийн тэмцээн болох юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.

Р.Чойном агсны орчуулгын шүлгийн ном худалдаанд гарлаа

Яруу найрагч Р.Чойном агсны 32 жил далд байсан дуун хөрвүүлгийн бүтээл уншигчдын гарт анх удаа очлоо. Түүний 1978 оны үед хийсэн Дагестаны их яруу найрагч Расул Гамзатовын “Кавказ аялгуу” шүлгийн түүврийн орчуулгын гар бичмэлийг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан их найрагчийн нэгэн андаас авсныгаа ном болгон хэвлүүлсэн аж. Түүний дуун хөрвүүлгийн гайхалтай уран чадварыг уншигч та энэ номоос бэлхнээ олж үзэх болох юм байна. “Гар бичмэлээс нь үзвэл огтоос засваргүй, баллаж дарсан зүйлгүй, шууд л “дайраад хаячихсан”, өөрийнхөө шүлгийн бичлэг, хийцэд захируулан жороо морины явдал шиг цэлмэг цэцэн онгодоороо буулгасан атлаа Гамзатовын үг хэллэг, илэрхийлэл, харьцуулалт, өвөрмөц ахуй, далд утгыг гайхалтай хадгалан үлдээснийг нь анзаарч болно” уг орчуулгын шүлгүүдийг орос эхтэй нь тулгаж, өмнөх үгийг бичсэн дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй номын өмнөтгөлд тэмдэглэжээ. “130 шүлэг багтаасаэн, 14 хэвлэлийн хуудас бүхий уг номонд орчуулагчийн гар бичмэл дэх 10 шүлгийг орос эхтэй нь хамт хэвлэсэн нь яруу найргийн орчуулга сонирхдог залуучуудад дөхөм болно” гэж Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд ярилаа.

“Mad Men” хүүхэлдэй гарна

Багачууд төдийгүй насанд хүрэгчид хүртэл барби хүүхэлдэйгээр тоглохгүй ч гэсэн цуглуулах дуртай байдаг. Тэгвэл энэ барби гэгч ганган, хөөрхөн хүүхэлдэй нь анх 1959 онд гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч барби хүүхэлдэйнээс уйдаагуй байгаа. Кино ертөнцийг байлдан дагуулж байгаа “Twilight” киноны Edward болон Bella нарын дүрээр хүртэл барби хүүхэлдэй үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Тэгвэл энэ удаад барби хүүхэлдэй цуглуулагч нарт дуулгах шинэ мэдээ гарчээ. www.digitalspy.co.uk-èéí мэдээлж байгаар “Mattel” компани насанд хүрэгчдэд зориулан телевизийн цуврал “Mad Men” киноны баатруудын дүрээр хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани Don Draper, Betty Draper, Roger Sterling болон Joan Holloway нарын дүрээр тус бүрт нь 7000-10,000 ширхэг хүүхэлдэй үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Нэг хүүхэлдэйн үнэ 74.95 ам.доллар байх аж.
Э.Аз

Ermenegildo Zegna 22500 долларын эрэгтэй хослол хийнэ

Тансаг зэрэглэлийн эрэгтэй костюм, хослол хийдэг Италийн алдарт Ermenegildo Zegna загварын ордон жил бүр хамгийн нимгэн, зөөлөн ноосыг гаргаж авах уралдааныг зохион байгуулдаг. Энэ уламжлал 2002 оноос хойш тогтсон байсан билээ. Эцэст нь тэд одоо найман жилийн турш олж авсан хамгийн шилдэг технологио ашиглан хамгийн нимгэн, хамгийн зөөлөн, дээд зэргийн тансаг эрэгтэй хослол хийхээр болоод байна. Тодруулбал, энэ хугацаанд жил бүр шалгарч байсан ноосон материалуудаа нэгтгэн дундаас нь байж болох хамгийн сайн ноосыг гаргаж авах гэнэ. Ermenegildo Zegna энэхүү материалаараа ердөө 20 ширхэг эрэгтэй хослол хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус бүрийн зарагдах үнэ нь 2250
ам.доллар байх аж. Нэг хослол бүтээхийн тулд 330 хүн 18 цагийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай байна. Ингэж их хөлс, хөдөлмөрөөр бүтэх уг хослолын ноосон материал нь дэлхий дээрх хамгийн хөнгөн ноос болох гэнэ. 11.1 микронс буюу хүний үсний ширхэгээс 10 дахин нарийн ширхэг бүхий ноос гээд бодохоор гайхалтай байгаа биз? Ингэхэд таны өмсдөг хослолуудын ноосны ширхэг хэр бүдүүн бэ???
Ж.Нил