Wednesday, December 9, 2009

Оюутны сургалтын төлбөрийн зээл

Зээлдэгч:
Монгол Улсын 2014 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн, 1-ээс дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиудад амжилттай суралцаж буй, сургалтын төлбөрөө төлөх зориулалтаар зээл авах сонирхолтой, орлогын тодорхой эх үүсвэртэй эсвэл тодорхой орлоготой хамтран үүрэг гүйцэтгэгчтэй, төгсөх сүүлийн 2 хичээлийн жилд суралцаж буй оюутан, магистрант, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн резедент байна.

Зээлийн зориулалт:
Зээлийг оюутан таны сургалтын төлбөрт зориулна.

Зээлийн онцлог:
Оюутны сургалтын төлбөрийн зээлийг бэлнээр олгохгүй тухайн сургуулиас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн суралцаж буй сургуулийн данс руу шилжүүлнэ.

Зээлийн хэмжээ:
Тухайн сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээтэй тэнцүү байна.

Зээлийн хүү:
30 хоногт 2,1% - 1,8%
Зээлдэгчийн сурлагын голч дүнгээс хамаарч /голч дүнг 5 - 10%-иар ахиулах/, мөн 180 хоног тутамд 0.1% -иар зээлийн хүүг бууруулна.

Зээлийн хугацаа:
36 сар хүртэл. Хэрэв та хүсвэл 12, 18, 24, 36 сараар ч авч болно.

Зээлийн эргэн төлөлт:
Уян хатан тогтооно. Оюутан сургуулиа төгссөний дараагаар үндсэн төлбөрөө төлөх буюу оюутан сургуулиа төгстлөө зөвхөн зээлийнхээ хүүг төлөх бололцоотой. Хэрэв хүсвэл хугацааны туршид зээлийн үндсэн төлбөрөө төлж болно.

Бүрдүүлэх бичиг баримт:
• Оюутны зээлийн өргөдөл /маягтаар/;
• Сургуулийн тодорхойлолт /маягтаар/;
• Сургуулийн төлбөрийн нэхэмжлэх /маягтаар/;
• Оюутны үнэмлэх эсвэл сурлагын дэвтэр;
• Бусад орлогын эх үүсвэртэй холбоотой баримтууд;
Жич: маягтаар гэсэн болгоныг өөрийн харьяалагдах ХасБанкны салбар, нэгжээс очиж авч болохоос гадна дээр нь даран татан авна уу.


No comments:

Post a Comment